Жүжигчин Ким Кэтролл “Их хотын секс” олон ангит кинонд тоглож нэрд гарсан билээ. Тэрбээр өөрийг нь маш их алдартай болгосон олон ангит кинонд дахиж тоглохгүй гэдгээ нэг бус удаа хэлж байв. Учир юунд вэ гэвэл, энэ их ажил түүнд хүүхэд төрүүлэхэд нь тээг садаа болсон гэнэ шүү.
Маш их амжилт олсон “Их хотын секс” олон ангит киноны зураг авалт 1998 онд эхэлжээ. Тэр үед 41 настай Ким нөхөртэйгээ хамт хүүхэдтэй болох талаар бодож байв. Гэвч ажил бүх төлөвлөгөөг нь нурааж орхижээ.
Тэрбээр “Би өдөр болгон 19 цаг ажилладаг байсан. Амралтын өдрүүдэд ч гэсэн завгүй байлаа. Зураг авалт шөнийн 02 цагт дуусдаг байсан. Маш их ачаалалтай ажиллаж байсан тэр үед хүүхэд тээнэ гэдэг асуудал тун хүнд байв. Миний амьдрал ингэж өрнөнө гэж би бодож байсангүй. Тэгэхэд л би хүүхэдтэй болж чадахгүй юм байна даа гэж бодож байсан” гэж ярьжээ.
Ким Кэтролл кинонд хамт тоглосон бүсгүйчүүдтэйгээ харилцаатай байдаггүй гэдгээ онцлов. Зураг авалт дууссанаар тэдний харилцаа өндөрлөсөн гэнэ шүү.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна