Америкийн топ модель” шоуны хөтлөгч, супер модель Тайра Бэнкс өнгөрсөн жил 42 насандаа ээж болсон билээ. Тэрбээр гэрэл зурагчин Эрик Аслатай гэрлэсэн гэж тооцогдож байсан ч тэднийг салсан гэх мэдээлэл Холливудын хэвлэлүүдээр гарах болсон. Тэдний хүү Йорк Бэнкс Асла нь тээгч эхээс төрсөн билээ. Тайра энэ талаараа “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Эмэгтэй хүн хүүхэдгүй байна гэдэг үнэхээр том эмгэнэл. Би жирэмслэх боломжгүйгээ мэдээд үхэхийг хүсч байсан. Миний хүүг эрүүл саруул төрүүлж өгсөн бүсгүйд насан туршдаа баярлаж явах болно” гэжээ.Ирландын гэрэл зурагчин Эрик Асла хүүхэдтэй болохыг Тайрагаас илүү хүсч байжээ. Гэхдээ тэд яагаад тусдаа байгаа нь тодорхойгүй байгаа аж. Өнгөрсөн долдугаар сард Эрик, Тайра нар хоёр дахь хүүхдийг нь төрүүлж өгөх тээгч эхийг хайж байсан билээ. Олон залуусын загварын ертөнцөд орох мөрөөдлийг нь биелүүлсэн “Америкийн топ модель” шоуг амьдралынхаа түүх, салшгүй нэгэн хэсгээ гэж үздэг Тайра 50 нас хүрэхээсээ өмнө загварын тайзаа орхих талаар бодохгүй гэж мөн ярьжээ.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо