Брэд Питтийг ахлах сургуульд байхад нь найзууд нь түүнийг Питт бух Брэд гэж хочилдог байжээ. Питт жүжигчиний замналаа CBS телевизийн оргил олон ангит кино болох Далласт олны хэсэгт 1987 онд тоглосоноор эхлүүлж байжээ. Түүний дараа Харви Кэйтель, Жина Дэвис, Сьюзен Сарандон нарын тоглосон Тельма, Луиза хоёр кинонд гол дүр, гэнэн томоогүй Тельма Дикинсон бүсгүйн толгой эргүүлэгч замын машинд дайгдагч ковбой залуугийн дүрийг бүтээжээ. Питтийн гол дүр бүтээсэн анхны бүтээл нь Жирийн хүмүүс киногоороо Оскарын шагналыг Шилдэг найруулагч номинациар хүртэж байсан. 1998 онд Найзууд киноны Женнифер Энистонтой уулздаг болж улмаар 2000 оны долоодугаар сарын 29-нд Малибуд Холливүүдийн хамгийн сүр дуулиантай, эрхэмсэг хуримыг хийж гэр бүл болж байсан ч 2005 оны нэгдүгээр сард Питт, Анистон нар долоон жилийн хамтын амьдралаа эцэслэсэн юм. Гэр бүлээ цуцлуулсан Питтийн хувьд 2005 онд тулаант, инээдмийн Ноён хатагтай Смит кинонд хосын дүрийг жүжигчин Анжелина Жолитой хамтарч тоглосныхоо дараа удалгүй хуримаа хийсэн юм.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо