Үслэг эдлэлээр хийсэн хувцас, хэрэглэл хэдийгээр тансаг, дулаахан байдаг ч тэдгээр нь үй олноороо тамлагдан, арьсаа хуулуулсан амьтдынх гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлогчид болох Armani, Calvin Klein, Ralph Lauren, Hugo Boss, Vivienne Westwood болон Италийн тансаг зэрэглэлийн Yoox Net-A-Porter Group амьтдын жинхэнэ үсийг загварууддаа ашиглахаас татгалзаад буй.Харин тэдний эгнээнд загварын ертөнцийн аваргуудын нэг болох Gucci загварын ордон нэгджээ. Тус ордны тэргүүн Марко Бикарри Лондонгийн загварын сургууль дээр хэлсэн үгэндээ “Gucci бол нийгмийн хариуцлагаа ухамсарладаг брэнд. Тиймээс бид хүрээлэн буй орчин, амьтдыг хамгаалахын төлөө боломжтой бүхнийг хийх болно" гэсэн байна. Gucci-гийн 2018 оны хавар-зуны цуглуулгаас эхлэн үслэг эдлэл орсон загварууд гарахгүй бөгөөд загвар зохион бүтээгчид булга, чоно, үнэг, туулайн арьсуудыг ашиглахаа болих гэнэ. Энэхүү санаачлагыг тус ордонд 2015 оноос ажиллаж эхэлсэн зохион бүтээгч захирал Алессандро Микеле гаргасан төдийгүй Gucci амьтдын эрх ашгийг хамгаалах үйлс эрхлэн, амьтдын үс ашиглахын эсрэг тэмцдэг Дэлхийн эвсэлд нэгдэхээр болжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна