АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Иран улсад баримтлах шинэ стратеги танилцууллаа. Тэрээр 2015 онд байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрт өөрчлөлт оруулахгүй бол АНУ энэ гэрээнээс гарна гэж өмнөх байр сууриа нотолсон байна. Хэдийгээр Иран улс гэрээг дагаж мөрдөж байгаа ч Америкийн засаг захиргаа Тегеранд тогтоож байсан өмнөх хориг арга хэмжээг сэргээвэл уг гэрээг соёрхон батлах эрхийг Конгрессод өгнө гэж ерөнхийлөгч Трамп мэдэгджээ.АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд, "Иран улсыг гэрээний гол заалтыг дагаж мөрдөхгүй байна. Тухайлбал, Тегеран цөмийн зэвсэг хөгжүүлж байж болзошгүй гэгддэг цэргийн байгууламжууддаа цөмийн шинжээчдийг оруулахаас татгалздаг. Ер нь Иран улс Умард Солонгостой барьцах маягтай байна" гэдэг өнцгөөс шүүмжлэлтэй хандаж байна. Мөн Трамп Ираны хувьсгалт гвардийг бүс нутагтаа террорист үйл ажиллагааг дэмжиж байна. Иймд энэ гвардийг террорист байгууллагуудын жагсаалтад оруулж, нэмэлт хориг тавих нь зүйтэй гэж мэдэгдлээ. Ер нь Трампын засаг захиргаа Иранд үзүүлэх шахалтыг нэмэгдүүлэхийг зорьж, хэрвээ Иран тодорхой шалгууруудыг үл ойшоовол, Ираны эсрэг хоригийг сэргээх учир шалтгааныг багтаасан хуулийн төсөл боловсруулахыг конгрессдоо даалгаад байгаа юм.
2015 онд байгуулагдсан Ираны цөмийн гэрээний дагуу АНУ болон дэлхийн 5 орон Ираныг цөмийн зэвсэг хөгжүүлэх үйл ажиллагаагаа зогсоохыг зөвшөөрсний хариуд Тегераны эсрэг хэрэгжүүлж байсан хориг арга хэмжээг цуцалсан юм. Гэвч 2017 оны эхээр АНУ-ын төрийн эрхийг авсан шинэ ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай байгуулсан гэрээг Америкт ашиггүй байна, Иран пуужингийн хөгжүүлэх хөтөлбөрөөс ухрахгүй байна гэх мэтээр шүүмжилж, улмаар гэрээнээс гарна гэдгээ анхааруулсан. АНУ гарна гэдгээ зарлаад энэ гэрээнээс гарчихгүй учир гэрээ хүчин төгөлдөр хэрэгжээд явах байх, харин Америкийн конгресс ойрын үед Тегеранд тогтоосон хоригийг эргэн сэргээх болов уу гэсэн таамаг байна.
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана
Хамтарсан удирдлага, оновчтой менежментээр Түр хамгаалах байрны орчин, үйлчилгээг жишиг түвшинд хүргэжээ