Холливудын жүжигчин Том Круз өргөст торны цаана бүх насаараа сууж мэднэ. Түүний тоглосон киноны зураг авалтын үеэр амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Крузийн буруугаас болж нисгэгчид осолдсон гэж үзээд шүүхэд ханджээ. Том Крузийн буруугаас болж нисгэгчид хэт их ачаалал аван ядарсан тул онгоцоо осолдуулсан гэж тэд үзсэн аж. Энэ хэрэг явдал хоёр жилийн өмнө болсон юм. Зураг авалт маш удаан үргэлжилж, ажлын ачаалал их байсан тул нисгэгчид ямар ч амралт авалгүйгээр нислэг үйлдэж байсан гэнэ. Том Круз хоёр хүний аминд санаандгүй хүрсэн гэх буруутгал ийнхүү бий болсон юм. Одоо түүний хувь заяаг шүүх шийднэ. Круз Америк ажиллагаа кинонд хар тамхи тээвэрлэгч нисгэгчийн дүрийг бүтээсэн билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна