Дуучин С.Сэрчмаа шинэ мянганы эхээр олон дуучдаас цойлон од болж, олны анхааралд явсан сайхан бүсгүй. “Казино” Байгалийн хүү Б.Тэмүүлэнгийн хайранд бөмбөрч, олны өмнө ховорхон гардаг бүсгүйг Хайрын дууч гэж нэрлэж, түүн рүү зүрхээ “чулуудахаас” буцахгүй залуу олон байсан. Харин 2010 оны эхний өдөр Өвөрмонголын тэргүүн баячуудын нэг Улаан хадны Баяртай Бээжинд нижгэр хуримласнаар цуутай бүсгүй Хөх хотод суурьшин амьдрах болсон. Тиймдээ ч урлаг уран сайхнаас зайгаа авсан. Гэсэн ч түүний хайр удалгүй өндөрлөж дуучин бүсгүй эх орондоо ирж амьдрах болсон. Үүнээсээ мөн л удаагүй гэнэтхэн жирэмсэн зураг нь дэлгэгдэж нярайлаад авсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд түүнтэй холбоотой шар мэдээ тасрахгүй байлаа. Гэсэн ч дуучин бүсгүй алинд нь ч хариу өгөхгүйгээр явсаар өдий хүрсэн билээ. Цахим ертөнцдөө янзан бүрийн онигоо постолж суудаг ажилтай болсон Сэрчмаа Хөгжим бүжгийн коллежийн 80-н жилийн ойд ирж ая дуугаа өргөсөн билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна