БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун охин дүүгээ тушаал дэвшүүлсэн гэнэ. Хойд Солонгосын их удирдагч агсан Ким Ир Сены бага охин 30 настай Ким Ёо Жун өдгөө авга эгчийнхээ хашиж буй Улс төрийн товчооны даргын албыг залгамжлан хашихаар болжээ.Хойд Солонгосыг 70 жилийн турш удирдаж буй Ким овогтны эмэгтэй гишүүн Ким Ёо Жуныг АНУ-ын зүгээс хүний эрх зөрчсөн хэмээн үзэж хар жагсаалтад оруулсан гэнэ. Сүүлийн үед ахтайгаа байнга хамт явж харагдах болсон түүнийг өнгөрсөн бямба гарагт болсон намын удирдлагуудын уулзалтын үеэр Ким Жон Ун тушаал дэвшүүлсэн байна. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын үгийг нохой хуцсан чинээ хүлээж авахгүй хэмээн НҮБ-ын чуулганы үеэр мэдэгдсэн БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо тушаал дэвшсэн нь тус улс өөрсдийнх нь эсрэг авсан аливаа хориг арга хэмжээг үл тоомсорлон цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэсэн санаа гэж гадны хэвлэлүүдэд бичсэн байна
Зөрчил гаргасан шүүгч нарыг ажлаас нь чөлөөллөө
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, аж ахуйн нэгжийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
Б.Ренчинпэлжээ аваргын алтан бүсний эзэн боллоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ