Тэргүүн зочдын эгнээнд заавал байх ёстой хүмүүс


Урлагийн гэр бүлүүд дотроос хамгийн бат бөх, хамгийн үнэнч оршин тогтнож байгаа хосуудын нэг бол найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нар гэдэгтэй уншигч та ч маргахгүй биз. Тайз, дэлгэцийн урлагтай амьдралаа холбоод 20-иод жилийг ардаа орхисон энэ гэр бүл төдийлөн олны муу хэл аманд өртөөд, гоочлогдоод байдаггүй. Тэдэнтэй мөр зэрэгцэн алхаж Өнгөт инээд продакшнг босголцсон хүн бол яах аргагүй жүжигчин Золбоот. Хэцүү бэрхээс амар хялбар болтол зүтгэсэн шадар гурав маань салцгаасан ч одоог хүртэл сайхан нөхөрлөж яваа. Тиймдээ ч гавьяатын найрандаа энэ хоёрыгоо хамгийн түрүүнд урьсан гэнэ лээ.