Холливудын хамгийн сайхан хосууд болох Брэд Питт, Анжелина Жоли нарын салалт маш олон хүнийг гонсойлгосон. Тэдний салалтын шалтгаан Жолигоос болсон гэж нэг хэсэг нь тайлбарлаж байхад Брэд эхнэрээ хуурсан тул хосууд салсан гэж мэдэмхийрэх нэг нь ч байсан юм. Мөн Брэд архины хэт хамааралтай болж, гэр бүлдээ хэрцгий зан авир гаргах болсон тул Жоли тэсвэр алдан салах өргөдлөө өгсөн гэх мэдээлэл ч гарсан. Ямартай ч Брэд энэхүү салалтын дараа бор дарсанд дурлаж, хэсэгтээ ажил, амьдралаа орхигдуулсан гэнэ. Харин өдгөө тэрбээр архи уухаа больж, ажилдаа эргэн орсон байна. Сүүлийн үед хэвлэлүүд Жолиг Питтэй харилцаагаа сайжруулж байгаа гэх мэдээлэл гарах болсон нь ч үүнтэй холбоотой биз. Папарацичид саяхан түүнийг 2019 оны нэгдүгээр сард нээлтээ хийх “Ad Astra” нэртэй киноны зураг авалтын талбай дээр олж харжээ. Жэймс Грэйн найруулагчаар нь ажиллаж буй уг кинонд Брэд сансрын нисгэгч инженерийн дүр бүтээж буй бололтой.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна