Өнгөрсөн пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн цэргийн удирдах албан тушаалтнуудтай уулзахдаа “БНАСАУ үй олноор хөнөөх зэвсэг хэрэглэнэ хэмээн АНУ болон түүний холбоотнуудад заналхийлж байна. Үүнээс сэрэмжлэхийн тулд АНУ-ын эрх баригчид шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэж мэдэгджээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн албаны мэдээллээс иш татан ТАСС агентлаг уламжилсан байна. Америкийн удирдагч “Хойд Солонгосын талаар бидний баримталж буй бодлого бол тус улсын цөмийн хөтөлбөрийг таслан зогсоох зорилт юм. Үй олноор нь устгах зэвсэг хэрэглэнэ хэмээн манай улс болон холбоотнуудад маань заналхийлэхийг бид тэвчихгүй. Үүнээс сэрэмжлэхийн тулд хийх ёстой зүйлээ хийх л болно. Шаардлагатай тохиолдолд зайлшгүй хэрэгжүүлнэ гэдэгт итгэж болно” гэж онцлон тэмдэглэжээ.БНАСАУ цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө идэвхитэй хөгжүүлж, АНУ, БНСУ цэргийн хамтарсан хээрийн сургуулилт хийж байгаатай холбоотойгоор Солонгосын хойгийн түгшүүртэй байдал намжихгүй байгаа билээ. БНАСАУ долдугаар сард хоёр удаа баллистик пуужин туршиж, наймдугаар сарын 29, есдүгээр сарын 15-нд Японы нутаг дэвсгэрийг давуулан пуужин харван туршиж, есдүгээр сарын 3-нд устөрөгчийн цэнэгт хошуу амжилттай туршсан тухайгаа зарласан юм.
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, аж ахуйн нэгжийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
Б.Ренчинпэлжээ аваргын алтан бүсний эзэн боллоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ