59 хүний аминд хүрсэн Лас-Вегасын мэргэн бууч галзуу нэгэн байсан байх хэмээн Дональд Трамп мэдэгджээ.АНУ-ын засаг захиргаа өдгөө алуурчны талаар нарийн судалгаа явуулж байгаа юм. Мэдээж, хүмүүсийн гар дээр байгаа галт зэвсгийг хяналтад оруулах талаар арга хэмжээ авах болно. Цагдаа нар алуурчны дэргэдээс 40 гар буу, автомат, винтов зэргийг олжээ. Бүгдийг нь хууль ёсны дагуу худалдаж авсан байна. Буудлын өрөө болон гэрээс нь олсон буунуудыг харвал Стивен Пэддок зүгээр ч нэг аллагад бэлдээгүй, харин багахан хэмжээний дайнд бэлтгэж байсан нь харагдана. Зочид буудлын өрөө рүү Пэддок хэд хэдэн удаагийн явдлаар 23 галт зэвсэг оруулсан байна. DDM4 V1 винтов дөрөв, FM-15 гурав, Colt AR-15 нэг, Калашниковын автомат тус бүр нэг байжээ. Энэ галт зэвсгүүд хямд үнэтэйд тооцогдохгүй. Үл хөдлөх хөрөнгө зарж чинээлэг болсон мэргэн бууч долларын саятан байжээ. Тэгэхээр ийм хэмжээний галт зэвсгийг худалдаж авах боломжтой гэсэн үг. Бүгдийг нь хууль ёсны дагуу худалдаж авсан аж. Mandalay Bay зочид буудлын 32 давхарт байрлах буудлын өрөөний цонхноос тайзны өмнө зогсож байгаа үзэгчид алган дээр байгаа юм шиг харагдаж байсан юм. Цагдаа нар үлэмж тооны өрөөнүүдтэй зочид буудлын өрөөнүүдийг нэг нэгээр нь самнаж цаг алджээ. Гэхдээ гэмт хэрэгтний байгаа газрыг дарины утаанаас болж ажиллагаанд орсон галын дохиоллоор илрүүлсэн байна. Хүмүүс үймэлдэн сандарч байгааг ашиглан Пэддок тэнд цугларсан 22 мянган хүн рүү 72 минутын турш гал нээжээ. Хөгжмийн шоу болж байсан учраас буун дуу гэдгийг тэр даруй ойлгоогүй гэнэ. Пэддок улс төрийн ямар үзэл бодолтой байсан, энэ гэмт хэргийг үйлдэхдээ ямар сэдэлтэй байсан нь одоог хүртэл оньсого хэвээр байгаа юм.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо