Алтан жолоо группын захирал В.Энхбаатар 25 жилийн ойдоо зориулан өнгөрөгч амралтын өдөр өөрийн нандин цуглуулгаа ард түмэнтэйгээ хуваалцлаа. 1939 оноос эхлээд Цэдэнбал даргын унаж байсан машин хүртэл түүний чамин цуглуулганд байна лээ. Ховор орос машины парад Орбитоос төв замаараа явсаар хотын төв болох талбайд ирэн түүнээсээ үндэсний соёл амралтын хүрээлэнд очсон юм. Тухайн цаг үедээ л хамгийн чамин ганган машин гэж нэрлэгдэж байсан хүлгүүдийг цуглуулах түүний хобби гэнэ лээ. Тэрээр тээврийн жолоочийн гэр бүлд төрж өссөн учраас багаасаа машинд сонирхолтой хайртай нэгэн байсан талаараа ярьж байлаа. Түүний ховор нандин машинуудыг дэргэдээс нь харах боломж хэн хүнд олдоод байхгүй. Тиймдээ ч энэхүү парадыг зорин ирэх хүмүүсийн хөл тасрахгүй байсан юм. Хамгийн сонирхолтой нь Алтан жолоо группын захирал В.Энхбаатар өөрийн биеэрээ парадаа удирдан авч явж байсан нь олны анхаарлыг татаж байсан гэхэд хэлсдэхгүй. Чамгүй бизнесмен тэрээр хөлбөмбөгийн спортод ихээхэн хувь нэмрээ оруулсан тэгвэл энэ удаа автомашины салбарт хийсэн томоохон хөрөнгө оруулалтаа ийнхүү дэлгэлээ. Тэр бүр хэл аманд өртөж, хэвлэлийн шар хуудсыг чимээд байдаггүй түүнийг манай дуран онцоллоо.
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
Б.Ренчинпэлжээ аваргын алтан бүсний эзэн боллоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд