Хайрын дууч шувуу гэж ард түмэнд их л хайрлагдаж явсан Болд Чулуунчимэг нар нэг л өдөр хоёр тийш болсон. Дуучин Болдын хувьд эр хүний хуухь зааж Чукагийн ирээдүйд хаалт хийлгүй чимээгүйхэн урлагаасаа зайгаа авсан. Тиймдээ ч хүмүүс түүнийг урлагийн алтан тайзнаасаа бууж байна хэмээн бодож байсан. Тэгвэл олон нийтийн энэ таамаг худал бололтой. Хичнээн ад үзэгдэж муу муухайгаараа дуудагдсан ч дуучин залуу урлагтаа үнэнч зүтгэж явна лээ. Түүний үүсгэн байгуулсан B продакшн аль хэдийнээ 5 жилийн нүүрийг үдсэн. Дуучин Болд 10-р сарын 12-ны өдөр Бөхийн өргөөнд продакшныхаа 5-н жилийн ойн баярыг нижгэр тэмдэглэхээр завгүйхэн гүйж байгаад манай дуранд ийнхүү өртлөө. Түүний энэ тоглолтод рок поп болон зохиолын дууны ертөнцөд цахиур хагалж яваа шилдгүүд, хошин урлагийн манлайлагч нар нэгэн дор чуулах гэнэ. Сонирхуулан тоглолтын бяцхан нууцыг задлахад зорин очсон үзэгчдээс 10 азтан тодруулж томоохон шагнал өгөх гэж байгаа гэнэ лээ шүү.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна