Хлое Кардашьян бие давхар болжээ


Кайли Женнер жирэмсэн болсон гэх мэдээлэл гараад удаагүй байтал түүний эгч бие давхар болсон гэх яриа гарчээ. Хэвлэлүүд сүүлийн хэдэн сарын туршид Ким Кардашьяны гэр бүлд удахгүй шинэ хүн мэндэлнэ гэж мэдээлцгээж байгаа. Хүүхдийг нь тээгч эх төрүүлнэ хэмээн мэдэмхийрцгээсэн. Ким үүнийг үгүйсгэсэн ч шинэ мэдээллүүд гарсаар байгаа билээ.  Саяхан Кимын 20 настай дүү Кайли Женнер бие давхар болсон гэдэг нь тодорхой болсон юм. Энэ мэдээллийг Кайлигийн аав баталжээ. Тэгвэл одоо Кайлигийн эгч Хлое удахгүй хүүхэдтэй болно гэх яриа гарчээ. Хүүхдийнх нь эцэг 26 настай сагсан бөмбөгч Тристан Томпсон гэнэ шүү. Хлое ойрын үед ээж болохыг хүсч байгаагаа хэлж байсан. Энэ мэдээлэл үнэн эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.