АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Индиана мужийн Индианаполис хотод илтгэл тавьчихаад нисэх буудал руу буцах замд энэхүү осол тохиолдсон байна. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ. Тэдний өгүүлснээр, Ерөнхийлөгчийг дагалдаж явсан цувааны нэгэн мотоциклтэй цагдаа жолоодлогоо алдсанаас энэ осол гарсан гэнэ. Мотоцикл нь замын баруун талд, цагдаа өөрөө зүүн талд хэвтэж байхыг сэтгүүлчид харсан байна. Энэхүү ослын үеэр Ерөнхийлөгчийн лимузинд ямар нэгэн зүйл тохиолдоогүй бөгөөд цувааны өөр тээврийн хэрэгсэлд нөлөөлсөн эсэх тухай мэдээлэл тодорхойгүй байгаа аж.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна