Роналду дубль хийжээ


Испанийн Эзэн хааны “Реал” багийн довтлогч Криштиану Роналду Аваргуудын лигийн хэсгийн тоглолтын хоёрдугаар тойрогт Германы Дортмунд хотын “Боруссия” багийн хаалганд хоёр бөмбөг оруулжээ. Түүний баг 3:1-ийн харьцаатайгаар ялалт байгуулав. Португалийн 32 настай довтлогч залуу энэ тэмцээнд хаалга руу долоон удаа цохилт хийснээс зургааг нь гоол болгож чаджээ. Роналду Аваргуудын лигт оролцсон тоглолтынхоо тоогоор гуравдугаар байрт бичигдэх болсон бөгөөд “Реал”-ын төлөө 400 дахь тоглолтоо хийжээ.