АНУ-ын эрх ашгийг эн тэргүүнд тавих бодлоготой ерөнхийлөгч Дональд Трамп нэгдсэн улсын иргэдийн аюулгүй байдлын төлөө найман орныг хөл хорьсон хар жагсаалтад орууллаа. Хойд Солонгос, Чад, Иран, Ливи, Сомали, Сири, Венесуэл болон Йемений иргэдэд хамаатай энэхүү шинэ хориг ирэх аравдугаар сарын 18-аас эхлэн хэрэгжиж эхэлнэ. Судан, Ирак улсууд америкчуудын аялахыг хориглосон орны жагсаалтад өмнө нь байсан. Шинэ хоригт Сири зэрэг орны иргэдийг АНУ руу зорчихыг, Венесуэлийн иргэдэд цагаачлалын бус виз олгохыг хориглож, зөвхөн газрын ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэнд виз олгохоор заажээ. Мөн исламын шашинт зургаан орны иргэдийг АНУ руу зорчихыг түр хугацаанд хориглосон Трампын хориг арга хэмжээ хэрэгжсэнээс хойш 90 дэх хоногт дахин шинэ хориг тавьж байгаа нь энэ юм.
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
Б.Ренчинпэлжээ аваргын алтан бүсний эзэн боллоо
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд