NEW YORK, 9 сарын 25 / TАСС /. АНУ-ын "Apple" компани дэлхийн хамгийн үнэтэй 100 брэндийг тэргүүлсэн байна. Жилийн рейтингийг Interbrand зөвлөх компани даваа гарагт нийтэллээ. Apple энэ жагсаалтыг таван жил дараалан тэргүүлж байгаа нь энэ. Тус брэндийн үнэ цэнэ өнгөрсөн нэг жилийн хугацаанд 184,2 тэрбум ам.доллар буюу бараг 3% -иар өссөн байна. Энэ жил хоёрт орж буй Google брэндийн үнэ цэнэ 141.7 тэрбум ам.доллар буюу 6%-аар өсчээ. Гуравдугаарт орсон Microsoft брэнд 10% буюу 80 тэрбум ам.доллар хүртэл өссөн гэнэ. Эхний аравт дээрх гурваас гадна Coca-Cola (69,7 тэрбум $), Амазон (64,7 тэрбум $), Samsung (56,2 тэрбум $), Toyota (50,3 тэрбум $), Facebook (48,2 тэрбум $), Mercedes (47.8 тэрбум доллар) мөн IBM (46.8 тэрбум доллар) оржээ. Брэндүүдийн хувьд үнийн нийт өсөлтөөр тэргүүлэгч нь Facebook брэнд байсан ба жилийн туршид 48%-иар өссөн үзүүлэлттэй ажээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна