Асар их хор хөнөөлт Ирма хар салхи өчигдөр АНУ-ын Флорида мужид хүрсэн. Харин салхины хүч нь өмнөхөөсөө харьцангуй суларсан ч, хүний амь насанд аюул учруулах хэмжээнд байгаа тул онц байдлаа үргэлжлүүлсээр байна.
АНУ-ын цаг уурчдын мэдээлснээр, хар салхийг хүчнээс нь хамаараад I-V зэрэгт хуваадаг бөгөөд “Ирма” хар салхины хүч одоо II зэрэгтэй байна. Энэ хар салхи 183.6 км/ц-ийн хурдтайгаар урагшилж байгаа аж. Карибын тэнгисийн арлууд, тэдгээрийн дотор Сен-Мартен аралд энэ хар салхины улмаас нийтдээ 27 хүн амиа алджээ. Харин Флоридад өчигдөр гурван хүн нас барснаар байгалийн гамшгийн улмаас нас барагсдын тоо 30-д хүрлээ.
Мөн Мексикийн өмнөд хэсэгт хар салхины улмаас ширүүн бороо орж, хоёр сая орчим хүн цахилгаангүй болжээ. Хар салхины улмаас өргөн уудам талбайг хамарсан хүчтэй салхи хөдөлснөөр барилгын кранууд унаж, мод үндсээрээ булгарч унасан байна. Флоридагийн томоохон хот болох Майамигийн зам талбай ч усанд автжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна