Апу гэх тодотголыг зүүж олны дунд байдаг хүн бол Батхүүгээс гадна түүний том хүү Ганхөлөг. Шоу цэнгээний хажуугаар бизнес сэтгэхүйгээрээ олонд танигдсан залуу. Тэгвэл түүний үеэл дүү Гантигийг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Чимээгүйхэн амьдралтай залууг Монгол банканд ажилладаг гэсэн сураг л сонсогдож байсан. Түүнээс өөрөөр хэвлэл мэдээлэл байтугай олны нүдэнд ч ил гарч ирээд байдаггүй нууцлаг ноёнтон гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл Гантиг гэх энэ залуу Хүрхрээ лигийн чансаа өндөртэй багуудын нэг болох “Ф-Си Улаанбаатар” клубын эзэн гэнэ. Тэрээр өөрийн багийн тамирчдыг цалинжуулан дотоод лигийн тэмцээнд хөрөнгө хаяж оролцуулах боломжийг хангаар ирсэн юм. Өнгөрөгч амралтын өдөр болсон Хүрхрээ лигийн тоглолтод түүний баг “Athletic -220” багатай хүч үзсэн юм. Өөрийн ивээн тэтгэдэг багаа Хүрхрээ лигт хэрхэн чансаа өндөртэй явааг нь харахаар найз бүсгүйн хамт ийнхүү Хөл бөмбөгийн ногоон талбайд заларсан нь манай дуранд буусан юм.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна