Оросын тал БНАСАУ болон АНУ-д хандан шууд хэлэлцээр явуулахыг санал болгов. “Известия” сонинд мэдээлэлснээр, Америкийн тал хэлэлцээрээс янз бүрийн шалтгаанаар татгалзаж байгаа аж. АНУ хүний эрхийг дээдлэхгүй байна гэж ОХУ үзэж байна. Харин Хойд Солонгосын тал Пхеньян, Вашингтоны хооронд бусад улсын оролцоогүйгээр шууд хэлэлцээр хийх нь дээр гэж үзэж байгаа аж. Хурцадмал байдал үүсээд байгаа энэ хоёр улс эсрэг зүг рүү харж байна гэж ОХУ дүгнэж буй. Нэг нь цөмийн туршилтаа үргэлжлүүлж, нөгөө нь хүний эрх, ардчиллыг уландаа гишгэж байгаа гэв. Нөхцөл байдал хүндэрч, АНУ бүс нутагт үүссэн хямралын эсрэг хүч хэрэглэж магадгүй гэж ОХУ болгоомжилж байна. Түүнчлэн АНУ Өмнөд Солонгостой хамтран өнөөдрөөс цэргийн сургуулилт хийж эхэлсэн юм. Хойд Солонгос үүнийг эсэргүүцэж буй. Солонгосын хойгт нөхцөл байдал тогтворгүй байгаа энэ үед БНСУ, АНУ жил бүрийн хамтарсан цэргийн сургуулилтаа эхэлсэн нь түгшүүр дагуулж байна. Сургуулилт энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Өнгөрсөн оны сургуулилтын үеэр БНАСАУ шумбагч хөлөг онгоцноос баллистик пуужин харваж эсэргүүцэж байсан билээ. АНУ болон БНСУ-ын хүчнийхэн “Бид БНАСАУ-ыг сайтар ажиглаж байгаа. Пхеньян дахин өдөөн хатгасан үйлдэл хийж болзошгүй байгаа учир сонор сэрэмжээ дээшлүүлсэн” гэж мэдэгджээ.
Вашингтон, Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилтад АНУ-ын 17500 цэрэг, БНСУ-аас 50 мянга орчим цэрэг оролцож байгаа аж.
PAPARATSI.MN
Дүнжингарав, Нарантуул худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2029 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг энэ сарын 24-26-ны хооронд бүртгэлтэй утасны дугаарт мессэжээр илгээнэ
Шонхор барихаар явж байсан Арабын таван иргэн, Монголын нэг орчуулагчийг саатуулжээ
Б.Пүрэвдагва: Бизнесийн орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах бодлогуудыг НИТХ-д өргөн барьж шийдүүллээ
А.Амартүвшин: Энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авна