Орхон их сургуулийн хүндэт төгсөгч гэж сургуулийнхандаа их л магтуулж хайрлуулж явдаг нэгэн бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатар. Эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн тэрээр өөрийнхөө хуулийн мэдлэгийг их л зузаан гэж боддог. Тиймдээ ч Монгол улсын үндсэн хууль болон томоохон хуулиудад гар дүрж өөрийн дур зоргоор өөрчлөн батлуулсан нь УИХ-н зарим нэг гишүүдэд таалагдаагүй билээ. Түүгээр ч зогсохгүй ниссэн том толгойтой, бусдын гар хөл болж яваа гишүүн хэмээн зэмлэл хүртсэн ч өөрөө бол үл тоон суусаар ард олны зэвүү дургүйг зэрэг зэрэг хүргээд авсан хуухьтай эр. Сургуулийнхаа шилдэг төгсөгч хэмээгддэг тэрээр сургууль ямар байх нь чухал биш хүн өөрөө яаж явах нь чухал гэж үздэг нэгэн. Энхболдын суганд хавчуулагдаж их хуралд заларсан тэрээр юм хийх гэж оролдож байдаг ч амжилт олдоггүй талтай. Ямартай ч их хурлын гишүүн юм болохоороо наадмын нээлтээр их л додигор, цэцэг шиг охидуудаа дагуулаад цэмбэгэр л алхаж яваа харагдана лээ.
PAPARATSI.MN
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо