54 настай жүжигчин Жонни Депп, 31 настай Эмбер Хёрд нарын шуугиан тарьсан гэр бүл цуцлалт ихээхэн хэл ам дагуулсан. Олон нийт хоёр талын байр байдлыг их л нухацтай ярилцсан. Мөн энэ байдалд Деппын экс эхнэр болох жүжигчин Ванесса Паради ямар хариу үйлдэл үзүүлснийг анхааралтай ажигласан билээ. Депп гэр бүлээ цуцлуулаад эргээд Ванесса дээр очихыг оролдсон боловч ямар ч үр үднд хүрээгүй гэсэн яриа хэвлэлээр гарсан. 44 настай Ванесса өнгөрсөн оны аравдугаар сард Францын кино найруулагч Самюэль Беншентритэй уулзах болсон . Тэд “Нохой” киноны зураг авалтын үеэр дотно болсон аж. Паради гол дүрийг бүтээсэн бол Беншентри найруулагчаар нь ажилласан юм. Саяхан энэ киноны нээлт Швейцарийн Локарно хотод болсон бөгөөд дурлалт хос уг бүтээлийг хамтдаа танилцуулав. Ванесса Улаан хивсний ёслол дээр Самюэльтэй хамт алхсан байна.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна