АПУ”-гийн гэх тодотголтой Г.Батхүүгийн том хүү Б.Ганхөлөгийн хувьд олны анхааралд ихээр өртдөг. Түүнийг чамгүй бизнес сэтгэлгээтэй залуу гэж ойр дотнынхон нь магтдаг. Гэсэн хэдий ч баячуудын хүүхдүүдийн дунд хүүхэндэж, шоудах асуудал мэдээж бий. Түүний нэгэнд АПУ-гийн Ганхөлөг байгаа. Түүний хамгийн сүүлд шоудсан газар Silence White хөгжмийн наадам байлаа. Тэрээр гэргийн хамт тус наадмыг зорин ирсэн байсан юм. Шоунд олны танил хүмүүс олон байсан ч түүн шиг тасарсан хүн байхгүй байлаа. Хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан нөхрийгөө эхнэр нь харин ч ёстой тоохгүй байна лээ дээ. Сайхан шоудаг гэж бодсон уу? Ийм байдалд нь дассан уу гэж гайхах хүмүүс олон байлаа. Мөнгийг нь хайрлаж гэрлэсэн, Range Rover машинд хулхидуулж баян айлын хүүгийн хань болсон Дэлгэрмаа үүнийг нь тэвчихгүй гээд яахав дээ хэмээн шивнэлдэх хүмүүс олон байлаа. Апу группийн цаашдын ирээдүй энэ хүнээс хамаарна гэтэл иймэрхүү байдалтай байж байдаг. Тус группийн хувь заяа их л бүрхэг харагдаж байна даа. Аавынхаа бүтээн байгуулсан зүйлийг хүү нь нураах вий дээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна