МАН сонгуульд ялагдал хүлээснээр тус намд халаа сэлгээ, хариуцлагын дайн өрнөж эхлэсэн. Үүнд хамгийн түрүүнд өртсөн хүмүүс бол Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нар байлаа. Нэгдүгээрт тэд хамтарч ажиллаж чадаагүй учраас тэдэнд хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн ерөнхийлөгч болж чадаагүй намын дарга М.Энхболд суудлаасаа ховхрох нь тодорхой. Тэгэхээр энэ хоёр хүний нэр тэр суудалд яригдаж байгаа. М.Энхболд өөрийнхөө оронд Ж.Эрдэнэбатыг тавихаар зүтгүүлж байгаа аж. Өөрийн хүнээ тавиад араас нь намаа хянаж байх санаа агуулж байгаа биз. У.Хүрэлсүхийн хувьд “Гурваар гарч нам шившиглэчихээд буруугаа бидэнд чихэх гэж байгаа бол хүлээж авахгүй. Буруу хүн дэвшүүлж болохгүй гэсээр байтал өөрөө шунаж байж намын нэр хүндийг шороотой хутгасан чамтай харин хариуцлага тооцно, намыг хагалан бутаргаж хүчийг нь барсан хүн бол чи өөрөө шүү” гэж М.Энхболдод ширүүхэн хэлээд авсан нь өөрийг нь бүх зүйлийн буруутан болгоод авсан. М.Энхболд, Ж.Эрдэнэбат нар хүч хавсарган шадар сайдын ар өврийг ухаж түнхээд байгаа гэх. Ямартай намын даргын суудалд заларч чадах эсэх нь өөрийн ухаанаас л шалтгаалах биз дээ.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна