Өнөөдөр Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйгаа мэдэгдсэн талаар ТАСС агентлаг уламжлав. Тус улсын Засгийн газрын шуурхай хуралдаан дээр Засгийн газрын бүх гишүүд өргөдлөө өгсөн талаар Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга мэдэгджээ. Ойрын хэдэн цагийн дотор Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнээ зарлах бололтой. Энэ удаад Ерөнхий сайд Шинзо Абэгийн тэргүүлсэн Засгийн газрын кабинет сайдуудынхаа ихэнхийг шинээр томилох юм байна. Японы хэвлэлүүдэд мэдээллэж буйгаар, тус улсын Батлан хамгаалахын болон Гадаадын хэргийн сайд тэргүүтэй сайдуудынх нь тэн хагас нь солигдох ажээ. Ийнхүү танхимаараа огцорч буй нь ард иргэдийнхээ итгэлийг эргүүлэн олж авах зорилготой аж. Өнгөрсөн лхагва гаригт Шинзо Абе Либерал ардчилсан намынхаа удирдах зөвлөлийн хурал дээр “Одоогийн засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сарын 3-нд ажилдаа орж байсан. Түүнээс хойш яг нэг жил болох гэж байна. Засгийн газрын бүрэлдэхүүнийг илүү сайжруулах зорилгоор халаа сэлгээ хийхээр төлөвлөж байна” гэж мэдэгджээ.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна