Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй шүү М.Энхболд оо..


Ерөнхийлөгч болох магадлал өндөртэй хүн гэж өөртөө тун чиг итгэлтэй гарч ирсэн хүн бол М.Энхболд. Бараг л надаас өөр тэр суудалд суух хүн байхгүй гэж намынхныгаа дарамталж гарч ирсэн ч тэрээр амжилт олоогүй. Ерөнхийлөгчийн суудалд санаархах нь байтугай, намын даргын суудлаасаа ховхрох дээрээ тулаад буй. Сонгуулиас хойш МАН-ынхан дотроо нэлээдгүй бужигнаантай байсаар байгаа. Өөрөөсөө болж ерөнхийлөгчийн суудалд заларч чадаагүй байж мань эр одоо бусад руу буруугаа чихэж байгаа гэнэ. Түүний сонгуульд ялагдал хүлээсэн нь тэдний намынхны буруу бололтой. Учир нь түүнийг МАН-ынхан дэмжээгүй учир ялагдал хүлээсэн гэж үзжээ. Мөн ямар нөхөд нь ийнхүү намынхаа эсрэг ажилласан бэ гэдгийг олж тогтоох даалгаврыг М.Энхболд гуай Хяналтын зөвлөлийн дарга Х.Болдмандалдаа өгсөн байна. 21 аймгийн намын хорооны дарга, дүүргийн намын хорооны дарга нарыг одоо хяналтын хорооны гишүүд нь мөрдөж байгаа гэх. Муу нэртэй луу данстай хүнийг яаж ч дээш нь өргөөд амжилтгүй гэдгийг М.Энхболд ойлгоогүй бололтой. 

 

PAPARATSI.MN