“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин Г.Анхбаярыг манайхан андахгүй. Амьдрал дээрээ ч тэр уран бүтээл дээрээ ч салбаганаж явдаг саваагүй нөхөр гэж түүний хүн бүр дүгнэдэг. Гэсэн хэдий ч Анхаа хайр дурлалын тал дээр харин ч нэг даруухан. Нялх ногоо гэж нэрлэгдсэн жүжигчин Мишээлтэй хайр сэтгэлийн холбоотой болж цахим ертөнцөөр шуугиан дэгдээгээд байсан залуу тун удалгүй хаягдсан. Ганц бие амьдралаар хөгшрөх нь дээ гэж бодож байтал мань хүн авхаалж, самбаа гаргасан нь MCS” группийн хүргэн болж, Ж.Оджаргалын нагац дүүтэй гэр бүл болсон. Түүгээр ч зогсохгүй амраг хоёр үрийн зулай үнэрлээд амжсан. Түүнээс хойш гурван найз киноны шинэхэн бүлгийн зураг авалтад шаргуу орсон байсан залуу завтай болсон бололтой. Silence White хөгжмийн наадмыг зорин ирсэн нь манай дуранд өртөөд авсан юм. Шинэхэн үр, нялх биетэй гэргийгээ халамжлаад байж байх ёстой Анхаа шоу хэсээд явж байх юм.
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо