Хэд хоногийн өмнө Холливудын 41 настай үзэсгэлэнт эмэгтэй Шарлиз Терон “Галзуу хурд-8” кинонд хамтдаа тоглосон жүжигчин Вин Дизель төгс төгөлдөр амьтан биш гэдгийг өгүүлжээ. Киноны романтик хэсэгт тоглох үеэр найруулагч хэд хэдэн дубль хийхэд хүрсэн гэдгийг Шарлиз ярьсан байна. Тэрхүү хэсэгт киноны баатрууд янаг гэгч нь үнсэлцэх ёстой байсан гэнэ. Гэтэл жүжигчид энэ хэсгийн зураг авалтыг нэлээн хэдэн удаа хийх хэрэг гарчээ.Энэ оны дөрөвдүгээр сард кино дэлгэцэнд гарсан даруйд Вин Дизель сэтгүүлчдэд мэргэжил нэгт бүсгүйнх нь үнсэлт өөрт нь ихэд таалагдсаныг өгүүлээд Терон ч сэтгэл хангалуун үлдсэн хэмээн томорсон билээ. Тэгвэл саяхан Шарлиз Терон энэ талаар огт өөр зүйлийг ярив. Тэрбээр Дизелийг үнсэлцэхдээ муу эр гэж шууд хэлсэн байна.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна