Ерөнхийлөгчийн сонгууль гэж томоохон зүйлийн хажуугаар дэгдсэн нэгэн хэрэг бол хамгийн залуу УИХ-ын гишүүн Гантулга гэж эрхэм нэгэн охиныг гэрт нь хүчирхийлсэн талаар байсан юм. Анх удаа парламентад сууж байгаа хүн ийм бузар хэрэгт холбогдож байгаа. Сэтгэл эмзэглэмээр энэ зүйлийн шийд одоо болтол гараагүй л байгаа. Ямартай ч эрхэм гишүүн хохирогчийн гэрт тэр шөнө очиж хоносон гэдгээ хэлсэн ч би тийм хэрэг хийгээгүй гэх мэдэгдлийг хийсэн. Харин хохирогч эмэгтэй эгч Саранзаяа гишүүнийг худлаа мэлзэж байна үнэн зөвийг нь заавал олно хэмээн уйгагүй зүтгэж байгаа. Саранзаяаг зүгээр л нэг сонгуулийн PR гэж үзэх хүмүүс цөөнгүй байсан ч тийм биш бололтой. Сонгуулийн үеэр их л пээдгэр байсан гишүүн саяхан их хэмжээний мөнгө өгч тохиролцоо хийхийг санал болгосон талаар Саранзаяа өчигдөр мэдэгдсэн.
Гишүүн хүчингийн хэрэг үйлдсэн гэх олон нотолгоо Саранзаяад байгаа гэдэг. Гэсэн хэдий ч нотолгоогоо дэлгэхгүй, дэлгэхээр л алга болчихоод байгаагийн учир гишүүнтэй холбоотой гэх хардлага ардын дунд төрж байна. Үнэн зөвийг нь заавал олж гишүүний эрхээс нь түдгэлзүүлэхээр зоригтойхон явж байгаа Саранзаяа бүсгүйн тэмцэл хаашаа эргэж, яаж дуусах бол?
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо