Кино урлагт өөрийн гэсэн өнгө үзэмжээ аль хэдийнээ бий болгож, амжилттай яваа дайчин эмэгтэй бол яах аргагүй Монгол Улсын гавьяат жүжигчин У.Уранчимэг билээ. Тэрбээр Улсын драмын эрдмийн театраас өрх тусгаарлаж, "Хувьсал" продакшныхаа уран бүтээлд анхаарах болсноос хойш дэлгэцийн бүтээлд нэлээдгүй хүчтэй яваа. Хамгийн сүүлд гэхэд л Миний нууц киногоо олны хүртээл болгосон ба уг кино нь канны кино наадамд оролцоод ирсэн. Түүнээс хойш аниргүй байгаа жүжигчин Урнаа охинтойгоо уянгалж яваад манай дуранд өртлөө. Тэд хамтдаа хар сувдан дээр болсон нэгэн тоглолтыг зорин ирж нэгэн үдшийг өнгөрөөсөн байна. Түүний охин усан спортоор хичээллэдэг билээ. Тэр хоёрыг харсан хүмүүс ээж охин биш найзууд шиг харагдаж байгааг ярьж байсан юм. Сонирхуулан хэлэхэд Урнаа охиноосоо илүү нарийхан бэлхүүс, булчинлаг гартай харагдаж байна лээ шүү.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна