АНУ-ын засаг захиргаа иргэдээ Хойд Солонгост аялахыг хориглосон шийдвэр гаргажээ. Хориг шийдвэрийг Засгийн газрын албан ёсны Federal Register эмхэтгэлд ирэх долоо хоногт нийтлэх тухай АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Нойерт мэдэгдсэн байна. Хориг 30 хоногийн дараагаас мөрдөгдөж эхлэх аж.
Хойд Солонгост аялахаар очсон ч шоронд хоригдож, улмаар эх орондоо ирээд удалгүй нас барсан америк оюутан Отто Уормбьерийн хэрэгтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан гэгдэж байна.
Хориг хэдий хугацаанд үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Хориг арга хэмжээ хэрэгжиж эхэлснээр АНУ-ын иргэд зайлшгүй шаардлагаар Хойд Солонгос улсад зорчих бол тусгай зөвшөөрөл авах ёстой болж байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна