“Linkin Park” хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон өнгөрсөн шөнө амиа хорложээ. Честер Беннингтоны цогцсыг Лос Анжелесийн ‘Palos Verdes Estates’ гэх өөрийнх нь хувийн орон сууцнаас олсон байна. Тэрээр хар тамхи, архинд донтох өвчтэй байсан юм. Честер Бэннингтон 1996 онд Саманта Мэри Олит бүсгүйтэй гэрлэж, 2005 онд салж, дараа нь Тайлер Ли Бэннингтонтой гэрлэж, гурван хүүхдийн эцэг болсон юм. Линкин Парк хамтлаг бол АНУ-ын Калифорн мужийн Агоура Хиллс хотоос гаралтай Америкийн рок хамтлаг юм. 1996 онд байгуулагдсан тэдний дебют цомог болох Hybrid Theory цомгоор олон улсын хэмжээнд алдартай болсон. Тус цомог нь RIAA (Америкийн дуу бичлэгийн нийгэмлэг)-с Diamond хэмээн өргөмжлөгдсөн ба өөр бусад орнуудад мулти-платинум болсон юм. Дараагийн цомог болох Meteora нь мөн л амжилттай болж 2003 оны Billboard 200 цомгийн жагсаалтыг тэргүүлсэн ба хамтлаг дэлхий даяар урт хугацааны аялан тоглолт, буяны үйл ажиллагаанд оролцож байсан. Billboard-ын 10 жилийн Шилдэг уран бүтээлчийн жагсаалтад 19-т Linkin Park хамтлаг орж байна.
PAPARATSI.MN
Хүрээлэн байгаа орчны эсрэг хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Н.Мөнхнасан: Өнөөдрийг хүртэл манай компанийн хоёр дансыг нээгээгүй байна
"Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
Нийтийн өмчийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр явуулав
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авч, бойжилт 99.0 хувьтай байна