УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг өндөр албан тушаалд гарахаараа ааш авир нь өөрчлөгддөг, мөнгө төгрөг завшсан хэрэгт холбогддог муу нэрийг богино хугацаанд олж авсан хүн хэмээдэг. Түүний хувьд хуучин ГИХАЭГ-ын даргаар ажиллаж байхдаа хөөрөх гэж байсан онгоцыг саатуулж, багагүй чирэгдэл учруулж байсан нэгэн. Тэр ч бүү хэл шаардлага тавьсан ажилтныг захирч зандран ажлаас нь халуулж байсан гэдэг. Тодруулбал Тэрбээр зорчигчдын бүртгэлд бүртгүүлээгүй байсан тул ажилтан н.Чингис албан үүргийнхээ дагуу онгоцонд суулгах боломжгүй хэмээн хэлж зүй ёсны шаардлага тавьсан байна. Гэтэл Б.Пүрэвдорж ихэд уурлаж, бүртгэлийн ажилтныг заамдан чирч гулдарч, “Чам шиг бацаан ингэдэггүй юм” хэмээн хэд хэд хүчтэй цохиж зодсон хэрэгт холбогдож нэг хэсэг шуугиан тарьсан. Энэ хэрэг явдал нь намжиж амжаагүй байхад тэрбээр АТГ-т шалгагдаж эхэлсэн. Тодруулбал АТГ-аас ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж болон тус газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэснээ мэдэгдсэн юм. Энэ мэтчилэн түүний талаар яриад байвал дуусахгүй. Танхай балмад зангаараа хэний ч дор орохгүй айхтар эр ийнхүү наадамлаж яваад манай дуранд өртлөө.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна