Ноён Бондгор:Би бондгор биш


Урлагт хөл тавьснаасаа хойш ноён Бондгор гэж дуудуулж өөрийн гэсэн сонсогч фенүүдтэй болсон хүн бий. Тэгвэл дуучин залуу  Ноён Бондгор гэж дуудуулах дургүй гэнэ. Тэрээр нэгэн ярилцлагадаа Сүүлийн үед надад нэрний тухай асуудал их бодогдож эхлээд байна л даа. Ер нь хүний эцэг эх үр хүүхдэдээ сайн сайхан, эрүүл энх байлгах гэж бэлгэ дэмбэрлийг нь бодож нэр хайрладаг. Гэтэл одоо өнөөх “Нэр бүтэн заяа” гэдэг ойлголт бүр алга болжээ. Хэн хүссэн нь л нэгнийхээ нэрийг товчилж, өөрчилж янз бүрээр дуудах болсон байх юм. Тэгэхээр одоо залуус маань энэ буруу хазгай зүйлсээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Бид ийм байхад үр хүүхэд минь бидний өгсөн нэр алдрыг хүссэнээрээ солих элийрэл рүү явна гэсэн үг шүү дээ. Үүний оронд бүтэн нэрээрээ дуудуулж дүүрэн жаргалаа эдэлье л дээ. Энэ нь гоё биш гэж үү хэмээсэн байна. Хүмүүс түүнийг Ноён Бондгор гэж дуудахад нь уурлаад би бондгор биш намайг Ц.Амарбаяр гэдэг болсон байна лээ шүү. Урлагт гаргаж, фэнүүдтэй болгож өгсөн нэрээ дуучин залуу одоо голжээ. Хөөрхөн бондгор дуучингаа бондгор гэхгүй өөр юу гэх вэ дээ.  

 

PAPARATSI.MN