АНУ өөрийн пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD (Terminal High Altitude Area Defense) системээр дунд тусгалын баллистик пуужинг амдаж устгах туршилтыг өнгөрсөн мягмар гарагт зохион байгуулжээ.
Туршилтад ашигласан бай нь Хойд Солонгосын зохион бүтээж байгаа баллистик пуужинтай ижил төрлийнх байжээ. Бай пуужинг Хавайн арлуудын хойд хэсгээс US Air Force C-17 ачааны нисэх онгоцноос харвасан бол цохилтыг Аляскийн Кодиак арал дээрх Номхон Далайн Сансрын Төвд байрлуулсан THAAD системээс өгсөн байна.
АНУ-ын Пуужингаас Хамгаалах Агентлаг мэдэгдэлдээ “Дунд тусгалын баллистик пуужингийн эсрэг хийсэн THAAD системийн амжилттай туршилт нь Хойд Солонгос болон дэлхийн ямар ч орны пуужингийн довтолгооноос хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх зорилготой байлаа” хэмээн тайлбарлажээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна