МАН-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Цогтгэрэл томоохон байгууллагын шилэн дансыг сайтар шалгаж, но-той ноцтой бүхнийг ил гаргасныхаа төлөө сошиал сүлжээнд “Шилэн Цогоо” хэмээн өргөмжлөгдөх болсон. Түүний энэ байдал нь албан тушаалын “бялуу хүртэхэд хүргэж”, эдүгээ Зам тээврийн хөгжлийн дэд сайдын суудалд заларчихсан яваа сүйхээтэй нэгэн. Гэсэн ч Дэд сайдын албан тушаалд томилогдсоныхоо дараа “шилэн данс”-ны талаар нэг ч үг дуугарахаа больж, амаа хамхиж орхисны зэрэгцээ элдэв садар самуун бичлэг цацаж, улсын цэргийн нислэгийн нууцыг дэлхий дахинаа зарлаж, ажлаа фэйсбүүк хуудсаараа хийхээс эхлээд бүр бусад нмын асуудалд хошуу дүрээд явсан.
Үүнийхээ дараа Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл хэлтсийн даргатайгаа хамт гадаад руу томилолтоор явсан зардлын төсөв нь ил болж, “шилэн” дарга маань ёстой нэг “шогийн” болж хувирах нь тэр. Даравч далдайна, булавч бултайна гэгч л болсон. Манай улс төрчдийн хувьд ямарваа нэгэн асуудлыг зүгээр ч нэг дэлгэхгүй ашиг сонирхлын үүднээс л зарлаж байдаг. Шилэн цогоо ч мөн адил томоохон суудалд сууж улсын мөнгөөр тоглох санаатай гаруудын элдэв ноог гаргасан нь тодорхой боллоо доо.
Тэрээр том хар машин хөлөглөн ирж төв цэнгэлдэхийн төв хаалгаар орж наадам үзэх хувьтай л хүн байж дээ
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана