У.Хүрэлсүх сайдаа ажилдаа анхаараарай


Монгол үндэсний баяр наадам өргөн дэлгэр болж үргэлжилж байна. Хурдан морьдын уралдаан энэ жил ихээхэн ач холбогдолтой, үр өгөөжтэй болж буй. Учир нь үндэсний их баяр наадмаар хурдан морьдын уралдаанд эрлийз морьдыг уралдуулахгүй байх шадар сайдын тушаал гарсан. Гэсэн ч мэр сэр эрлийз морьд гарааны зурвасаас гараад буй.  Тэгвэл хүй долоо худгийн гарааны зурвас дээрээс соёолон насны морьд хөдөллөө. Соёолон наснаас мөн л угшлыг харж 170 орчим морьдоос 60 гаруй үрээг нь эрлийз хэмээн хассан.

 

Гэвч гараанаас гарсан морьдын 50 хувь нь эрлийз байна. Мөн л нөгөө алдартай мөнгөтэй уяачдын эрлийз морь байгаа нь үнэхээр харамсалтай. Ард түмнийг баярын өдрүүдэд хүй 7 худагт уядаг гол шалтгаан бол соёолон насны морьдын уралдаан байдаг. Гэтэл ард түмний тэсэн ядан хүлээдэг ганц насны морь дээр бусдаас илүүтэй хяналт тавих хэрэгтэй баймаар. Уул нь шадар сайд уралдаанд их л хяналттай байж айрагдаж орж ирсэн мориноос хүртэл эрлийзийг нь хассан. Түүнийг нь ард түмэн үнэлж их л сайхан наадам болж байна гэлцэж байлаа. Гэтэл нөгөө магтсан хүүхэн хуриман дээрээ гэгчийн үлгэр болж соёолон насны уралдаан дээр сайд маань бүдэрчихэв үү яав? Ямартай ч хийж буй ажилдаа цаг бүрд анхаарч хараа хяналт тавихгүй бол энгийн ард иргэд үндэсний их баяр наадмынхаа үеэр хохирсоор байна.

 

PAPARATSI.MN