У.Хүрэлсүхийн найраатай наадам


Улсын баяр наадмыг шударга сайхан болгоно гэж их л зүйлийг ярьсан шадар сайдын наадам эхнээсээ найраан дээр тогтож яваа. Эрлийз морьдыг уралдуулахгүй гэж их л том амласан түүний амлалт худал байсан. Учир нь Хязаалангийн уралдааны айргын таван морь эрлийз байсан нь өчигдөр тодорхой болсон. Найраа хийж чадаж байгаа нь ямар ч морь уралдуулж болдог наадам боллоо хэмээн ард түмэн бага зэрэг сэтгэл дундуур байсан. Одоо хүчит бөхчүүдийн дунд найраа, нөгөө л нэг сэргээшний асуудал байхгүй л байгаасай гэж ард түмэн чинь найдаж байна шүү шадар сайд минь. Баярлаж цэнгэхийнхээ хажуугаар зохион байгуулж буй ажилдаа бага ч болов анхаарах хэрэгтэй шүү дээ. 

 

PAPARATSI.MN