Д.Сарангэрэл гишүүнд хийх ажил байна уу


МАН-аас сойгдож улс төрд данстай болсон эмэгтэй гишүүдийн нэг бол Д.Сарангэрэл. Тэрээр Бурхны ивээлээр буюу бусад нөхөд нь амжилт гаргавал шууд УИХ-д гулгаад орох азтануудын эхний 10-т жагсаж улмаар одоо гишүүн хэмээн дуудуулж яваа. Гэсэн ч гишүүний суудалд суугаад хийсэн бүтээсэн зүйл алга. Намын хайр эвээлд чимээгүйхэн байж л байвал тойрогтоо, ард түмнийхээ төлөө юу ч хийхгүй байсан ч болно гэж үзэж байгаа бололтой. Намын даргын улыг долоож, намын гишүүдийн үгээр байдаг нэгэн хэвийн амьдралтай эмэгтэй гишүүдийн тоог нэгээр нэмсэн Д.Сарангэрэл цаашдаа ч гэсэн ийм байх уу? Улс төрд хийсэн юмтай, хийх юмтай бүтээлчид байх ёстой байхад одоо улам л залхуу, юу ч хийхгүй зүгээр л сууж байх хүмүүс байдаг болчихож дээ.

 

PAPARATSI.MN