Тэрээр Хятадын нэгэн ядуу гэр бүлд төрж өссөн. Гэр бүл нь бүр хүүхдээ бусдад “зарах” хүртлээ үгээгүй ядуу байжээ. Эцэг эх нь Жэки Чаныг эх барьж авсан Британи эмчид 26 ам.доллараар худалдахыг оролдсон байна. Жэки Чан эхээс 5.5 кг жинтэй мэндэлсэн. Учир нь илүү тээлттэй буюу эх нь түүнийг 12 сар тээж, эцэст нь хагалгаа хийж, гарган авсан байна. Тиймээс ээж нь Жэки Чаныг багад нь Пао Пао буюу “их буу” гэж хочилдог байв. Жэки Чан багадаа үүгээр ч зогсохгүй олон хочтой байжээ. Хамгийн аюултай, аз сорьж, амь эрстсэн үзүүлбэрийнх нь улмаас “baseball bat” буюу “бэйсболын цохиур” гэж ч нэрлэдэг байв. Түүнийг 7 нас хүрэхэд эцэг эх нь ажил хөдөлмөр эрхлэхээр Австралийг зорьж, харин Жэки Чаныг Хонконг дахь дотуур байртай сургуульд үлдээжээ. Энд Жэки Чан “Том хамар” гэх хоч авсан байв. Учир нь уурласан багш нь Жэки Чаны хамрыг саваа модоор цохиж хугалжээ. Сургуульд акробатын урлаг, жүжигчний авьяас чадвар, дорнын гардан тулаанд Жэки Чан суралцсан байна. Ийнхүү 8 насандаа Жэки Чан анхны дүрээ авчээ.
Хүрээлэн байгаа орчны эсрэг хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Н.Мөнхнасан: Өнөөдрийг хүртэл манай компанийн хоёр дансыг нээгээгүй байна
"Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
Нийтийн өмчийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр явуулав
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авч, бойжилт 99.0 хувьтай байна