Азийн хамгийн өндөр зардлаар бүтсэн цувралуудын нэг “Нарны үр сад” кино өнгөрсөн жил үзэгчдийн хүртээл болсон билээ. Тус киноны нийт 16-р ангийн зураг авалтын 10.8 сая доллараар бүтсэн байна. Дунджаар нэг анги нь 0,67 сая доллараар бүтсэн гэсэн үг юм. Уг киноны зураг авалтын зарим хэсэг нь Грекийн Закинф, Лемнос гэсэн үзэсгэлэнт арлуудад өрнөсөн байна. Олон объектод зураг авахаас гадна байгалийн гамшиг, алан хядагчдын асуудал зэрэг Солонгос цувралуудад тэр бүр байдаггүй сэдвийг хөндсөнөөрөө онцлог бүтээл болжээ. Тэгвэл тус уран бүтээлийн гол дүрийн жүжигчид болзож байсныг батлах мэдээлэл ил боллоо. Гол дүрийн эрэгтэй жүжигчин Сон Чжун Ки, эмэгтэй жүжигчин Сон Хе Гё нар болзож байсан гэх мэдээлэл цахим ертөнцөөр тараад байсан билээ. Тэгвэл хосууд гэрлэх гэж байгаа гэнэ. Тэд ирэх 10-р сарын 31-ний өдөр хуримаа хийхээр болсон талаараа олон нийтэд зарласан байна.
PAPARATSI.MN
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна