Баяр наадмын үе ойртож, олны танил эрхэмүүдийн чамин хувцаслалтыг ард түмэн харж, даган дуурайдаг гээд хэлчихвэл нээх буруутахгүй биз. Тэгвэл саяхан болсон Оддын бэсрэг наадмын үеэр дуучин Сарантуяагийн хувцаслалт их содон байлаа. Бүгд л баяр наадам гээд үндэсний хувцсаараа гоёсон байхад Сарантуяа арай л зохимжгүй хослол сонгосон харагдаж байлаа. Өөрийн өвөрмөц стиллээ бүрдүүлж байдаг түүнийг энэ удаа арай л хэтрүүлчихсэн байна хэмээн хуран цугларсан олон ярьж байлаа. Түүний хувцас ирсэн арга хэмжээ болон өөрт нь их л зохимжгүй харагдсан талаар нуугаад яахав. Ямар нэгэн моодыг хэтрүүлэн дагаж стиллээ сонговол онцгүй харагддаг шүү гэдгийг дуучин Сарантуяагийн энэ байдлаас харж болох нь. Хүн хүссэн зүйлээ өмсөж болох ч түүн шиг олны танил хүн насандаа таарсан арай өөр стиллийг бүрдүүлбэл буруудах зүйл байхгүй биз.
PAPARATSI.MN
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна