Попын гүнжийг ам барьдаг гэх шуугиан гараад удаж байгаа. Израилийн нэгэн телевизийн шоу нэвтрүүлгийн үеэр түүнээс ам барьдаг уу, амьдаар дуулдаг уу гэж асуусан мөчөөс эхлэн энэхүү хардлага газар авсан гэхэд болно. Үзэгч фэнүүддээ чанартай шоу үзүүлэхийн төлөө эрч хүчтэй бүжиглэж дуулдаг тул үргэлж амьдаар дуулах хэцүү гэдгээ Бритни тайлбарласан юм. “Инээдтэй асуулт тавьсанд баярлалаа. Гэхдээ инээдэм ч биш л дээ. Ихэнх хүмүүс намайг байнга л фонограммтай дуулдаг гэж боддог, ярьдаг. Харин би заримдаа л ам барьдаг. Би тайзан дээр үргэлж л хөдөлж, бүжиглэж байхдаа дуулдаг учраас байнга амьдаар дуулах нь хүндрэлтэй. Үзэгчдэдээ амьсгаадаж, бахардаж буйгаа сонсгох муухай биз дээ. Хүн л юм чинь хэдэн цаг үсэрч, харайж, орилохоор ядарна шүү дээ. Хүмүүст чанартай шоу үзүүлэх гэж сунаж үхтлээ зүтгэж байхад фонограммын тухай л яриад байхаар хэнд ч таатай санагдахгүй л байх” хэмээн дуучин бүсгүй өгүүлжээ.
PAPARATSI.MN
Хүрээлэн байгаа орчны эсрэг хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Н.Мөнхнасан: Өнөөдрийг хүртэл манай компанийн хоёр дансыг нээгээгүй байна
"Аюулгүй Монгол хүүхэд" төслийн хүрээд тоглоомын талбайг аюулгүй болгоход дүүрэг бүр анхаарч ажиллана
Нийтийн өмчийн хуулийн төслийн хэлэлцүүлгийг “Төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, удирдлага” сэдвээр явуулав
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авч, бойжилт 99.0 хувьтай байна