Цахим худалдааны eBay сайт дээр Канадын дуучин Жастин Биберын саяхан үзэгчид рүү шидсэн өрөөсөн пүүзийг худалдахаар тавьжээ. Худалдагч Биберын үнэнч шүтэн бишрэгч биш учраас ийм шийдвэр гаргаснаа бичжээ. Худалдаанаас олсон тодорхой мөнгийг буяны үйлсэд зориулах гэнэ. Энэ пүүзийг дуудах анхны үнэ 5000 евро байсан бөгөөд өчигдөр нэг хүн 1000 евро нэмж хэлжээ. Улмаар үнэ нь 550 еврогоор өссөн байна. Дуудлага худалдаа ирэх сарын 04-нийг хүртэл үргэлжлэх юм. 6-р сарын 25-ны өдөр Бибер Германы Франкфурт хотод тоглолт хийсэн аж. Тэр үеэр мань хүн баруун хөлийнхөө пүүзийг тайлаад үзэгчдийн танхим руу шидчихжээ. Тэр пүүзний загварыг Америкийн рэппер дуучин Канье Уэст гаргаж, Adidas пүүс цөөн тоогоор үйлдвэрлэсэн байна.
PAPARATSI.MN
Ерөнхий сайд Н.Учрал гацаанаас гарсан Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тасралтгүй үргэлжлүүлж, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах үүрэг өгөв
Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгнө
Шадар сайд Н.Номтойбаяр: Орон нутаг хөгжихөд чөдөр болж буй хууль, эрхзүйн орчныг шинэчилнэ
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 31 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 35 удаагийн дуудлагаар 17 иргэний амь насыг авран хамгааллаа
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2189 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ