Намынхандаа харагдаж, үзэгдэхгүй бол болохгүй


Нэгэн хэсэг Монголын улс төрийн акул болж гудамжны улс төрч, жагсагч гэж нэрлэгдэж байсан Батзандан, Магнай нарыг ард түмэн бүгд мэднэ. Тэд хамтдаа хэлэх гэснээ юунаас ч айхгүй хэлдэг байсан хүмүүс. Харин мань хоёр нас яваад намба суусан уу одоо бол чимээгүйхэн л байгаа. Магнайгийн хувьд бүр таг алга болсон бол Батзандан чимээгүйхэн ч гэсэн харагдаж, үзэгдээд явж л байна. АН ардчиллын төлөө байж чадахгүй байна хэмээн намынхаа талаар хэнэггүй гэгч нь хэлээд авсан ч Батзандангийн талд орж тэмцэх хүнгүй болохоор мань эр тэгс ингэсгээд чимээгүйхэн болсон. Намдаа сэтгэл хангалуун бус байгаа ч нам нь ерөнхийлөгчийн суудалд хүч үзээд байхад яаж харагдахгүй байхав гээд ирж байгаа бололтой. Сурталчилгааны хаалтан дээр янз муутай явж байгаа харагдана лээ.  

 

PAPARATSI.MN