Монголын дэлгэцийн урлаг, тэр дундаа телевизийн нэвтрүүлэгч хэмээх “мест”-ийг тодорхой стандарттай болгож өгсөн 2 сайхан бүсгүй байдаг. Мисс, дээр нь жүжигчин мэргэжилтэй 2 бүсгүй энэ салбарт хүч түрэн орж ирсэн энэ үе бол 1990-ээд оны дунд үе. Энэ бол мэдээж нэвтрүүлэгч С.Чимгээ, Ч.Ичинхорлоо хоёр. 20 хүртлээ Ч.Ичинхорлоо богино банзал өмсөж үзээгүй, үсээ 2 салаа сүлждэг, ном унших хоббитой, эгэл даруухан охин байж. Онц сурлагатан Ихо дунд сургуулиа дүүргэсний дараа Анагаахын дундад элсэн орж төгсөхдөө Анагаахын дээд сургуульд суралцах урилга гардчихсан байсан гэдэг. Харин Ихо жүжигчин болохоор сэтгэл шулуудаж, СУИС-ийн кино драмын ангид шалгалт өгч тэнцжээ. Гэсэн ч ээж нь түүнийг дектор болгох хүсэлтэй байсан ба түүнийг нь ч тэрээр биелүүлжээ. Түүний хувьд 1991 онд миссийн тэмцээнд орж 2-р байр эзэлснээр ийнхүү мисс гэх нэрийг зүүсэн билээ. Одоо ч гэсэн сайхнаараа байгаа Ичинхорлоо нэгэн намын сурталчилгааны хаалтаас гарч ирж байгаа нь энэ юм. Түүнийг харсан хүмүүс загварын тайзнаа гарч алхасан ч болохгүй юм байхгүй байна шүү хэмээн ярилцаж байлаа.
PAPARATSI.MN
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна
ОБЕГ: 12 хүний амь аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо