Дуучин Рианна шинэ найз залуутай болсон талаар гаднын хэвлэлүүд шуугиж байна. Энэ удаад Риана Арабын тэрбумтан Хассан Жеймил гэх залууг амрагаараа сонголоо. Өнгөрсөн онд Рианна дуучин Дрейктэй нэр холбогдож байсан ч тэдний харилцаа тодорхойгүй хэвээр байв. Харин шинэ найз залуугийн тухайд Саудын Араб гэр бүлээс гаралтай Араб дахь Toyota компанийн эзэмшигч юм. Түүнийг өмнө хар арьст загвар өмсөгч Наоми Кэмпбеллийн хуучин найз залуу байсан гэдгээр дэлхий дахин мэднэ. Дуучин Рианнагийн хувьд шинэ харилцаандаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа гэж ойрын эх сурвалжууд мэдээлэлжээ. Хосууд одоогоор хамтдаа амралтаа өнгөрүүлээд тун завгүй байна. Рианагийн шинэхэн амраг Саудын Араб-д нэр нөлөө бүхий бизнесмен юм. Түүний гэр бүлийн бизнес нэлээдгүй амжилттай яваа дээр 1955 онд Toyota брэндийг албан ёсоор худалдах эрх авч байжээ. Саяхан тэрээр Саудын Арабын бизнес эрхлэгчидтэй уулзаж Их Британийн хатан хааны гэр бүлд уригдсан байна. Өнгөрсөн жил гэхэд тэдний гэр бүлийн хөрөнгө 1.5 тэрбум ам доллараар үнэлэгджээ. Форбес сэтгүүлээс гаргасан Арабын хамгийн баян эрхэм жагсаалтын 12-т бичигдсэн юм. Мөн Саудын Арабын хөл бөмбөгийн холбоог эзэмшдэг гэнэ.
PAPARATSI.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана