Сонгуулийн сурталчилгаа гэж сүр дуулиантай зүйл дуусаж нэг чих амарлаа гээд хэлчихвэл буруутахгүй биз. Сурталчилгааны үеэр хамгийн их хөдөлмөрлөж, түүнийхээ хэрээр бусдад хараалгаад авсан хүмүүс бол урлаг соёл, спортынхон. Түүний дунд хөөрхөн боксчин хүү П.Сэрдамба ч багтаж байгаа. Бээжингийн олимпийн дэвжээнээс элэг нэгтнүүдийнхээ цөсийг хөөргөсөн нь саяхан мэт санагдавч олон жилийг ардаа үлдээжээ. Хүүхдэрхүү цайлган зан, эгэл боргил зангаараа олны хайр өхөөрдлийг татаж имижээ бүрдүүлсэн гавьяат маань Долоон буудалд аавтайгаа амьдарч, хоногийн хоолоо залгуулахын тулд хоосон лааз цуглуулж, болохоо байсан үед айлын хашааны банз ч сугалж явснаа нуулгүй ярьж байсан удаатай. Ийм амьдрал дундаас Олимпийн мөнгөн медальтан төрснийг ёстой хувь төөрөг, аз, ёндоо гэхээс яахав. Олон хүн түүнийг хайрлаж байсан ч тэрээр хайрласан хүмүүсийг урмыг харин ч нэг хугалаад авсан. Учир нь олонд танигдаж ирээд л өөрийн эхнэр хүүхдээ хаяж өөр эмэгтэйтэй амраглан явж өөрийг нь гэсэн хүмүүсийн итгэлийг алдаад авсан. Тэгээд ч зогсохгүй улс төрийн намд элсэж, хаана ч явсан намынхныгаа даган явдаг болсон. Түүнийг нь ард түмэн нөгөө хөөрхөн хүүхдээрээ боксчин хүү чинь санаа сууж дээ хэмээн ярилцах болжээ.
PAPARATSI.MN
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж бэлтгэгдсэн байх шаардлагыг тавина
2026-2030 онд мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг өсөх хандлагатай байна
А.Баяр: Хүүхдийн болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход НИТХ болон 9 дүүргийн 93 эмэгтэй төлөөлөгч хамтрахыг уриалъя
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, малчдын эрх ашгийг хамгаална
Бүгд Найрамдах Киргиз Улсын Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
“Тэмээн дээрээс наран ойрхон” өвлийн их наадам Дундговь аймагт өнөөдөр эхэлнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орон нутагт ажиллаж малчидтай уулзана